MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
19.35%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
11.29%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
17.74%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
12.90%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.06%
Ур чадварын дутагдал — Skills Gap
16.13%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
14.52%
Workforce | Ажиллах хүч
- 2026 / 11 / 26
MHRI HR101 | Хүний нөөцийн ур чадварын өөрийн үнэлгээ

Хүний нөөцийн ур чадварын өөрийн үнэлгээ

Та хүний нөөцийн ажилдаа аль чиглэлээр бие даан ажиллаж, ямар ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) HR101 — «Хүний нөөцийн практик дэмжлэг» төслийн хүрээнд өөрийн мэдлэг, ур чадвар, ажлын хэрэглээг үнэлэх шинэчилсэн асуулгыг танилцуулж байна.

10 чиглэл • 50 шалгуур • Нийт 100 оноо

Энэхүү өөрийн үнэлгээ нь хүний нөөцийн мэргэжилтэн, менежер болон энэ чиглэлээр суралцаж буй хүмүүст давуу талаа тодорхойлж, хөгжлийн хэрэгцээгээ эрэмбэлэхэд тусална.

Үнэлэх 10 чиглэл

  1. Бизнесийн ойлголт ба хүний нөөцийн төлөвлөлт
  2. Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт ба дасан зохицол
  3. Гүйцэтгэлийн удирдлага
  4. Цалин хөлс ба урамшуулал
  5. Сургалт, хөгжил ба залгамж халаа
  6. Хөдөлмөрийн харилцаа ба мэргэжлийн ёс зүй
  7. Байгууллагын соёл, оролцоо ба ялгаатай байдал
  8. Хүний нөөцийн өгөгдөл, шинжилгээ ба төсөв
  9. Дижитал ур чадвар ба хиймэл оюуны хэрэглээ
  10. Хамтын ажиллагаа, өөрчлөлт ба тасралтгүй суралцах

Өөрийгөө үнэлэх зарчим

Шалгуур бүрийг «Би үүнийг ямар түвшинд хийж чадах вэ?» гэж уншаад, одоогийн чадвартаа тохирох хариултыг сонгоно.

Оноо Тайлбар
0 Тухайн арга барилыг хараахан эзэмшээгүй
1 Заавар, дэмжлэгтэй хийж чадна
2 Бие даан хийж, бодит ажил эсвэл кейсийн жишээгээр тайлбарлаж чадна
ҮБ Өөрийгөө үнэлэх баримт, туршлага эсвэл кейс одоогоор хангалтгүй

2 оноо өгсөн хариултынхаа нотолгоог дараах байдлаар тэмдэглэнэ:

  • А — Ажлын бодит жишээ: Тухайн ажлыг байгууллага дээрээ хийж хэрэгжүүлсэн.
  • К — Кейс, дадлагын ажил: Тухайн ажлыг сургалтын кейс, дасгал эсвэл дадлагаар хийсэн.

Чиглэл бүрийн дээд оноо 10, нийт дээд оноо 100 байна. Хасах оноо байхгүй. ҮБ эсвэл хоосон хариулттай бол нийт оноог гаргахгүй, бүрэн үнэлсэн чиглэлүүдийн дүнг тусад нь ашиглана.

Үнэлгээгээ хийсний дараа ажилд тань хамгийн чухал, хөгжүүлэх шаардлагатай хоёр чиглэлийг сонгож, дараагийн 90 хоногийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаарай. Материалд оноо нэгтгэх хуудас, үр дүнгийн тайлбар болон хөгжлийн төлөвлөгөөний загвар багтсан.

Сорилын материалыг татаж авч, өөрийн үнэлгээгээ хийгээрэй.

Сорилын материалыг татах

Энэхүү асуулга нь хөгжлийн хэрэгцээг тодруулах өөрийн үнэлгээ бөгөөд мэргэжлийн зэрэг тогтоох баталгаажсан шалгалт биш.

#MHRI_HR101 | Хүний нөөцийн ур чадварын өөрийн үнэлгээ
SHRM | Хүний нөөцийн ахисан түвшний сургалтанд урьж байна | 90001075
Хавсралт файлын жагсаалт
1. MHRI HR101 | Хүний нөөцийн ур чадварын өөрийн үнэлгээ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото